![](/uploads/201310/news/thumb/517f46327d85c3a27b9de741687d3b09_x3.jpg)
Монгол улсад баригдах нефть боловсруулах үйлдвэр 700 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Монгол – Японы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу босох энэ үйлдвэрийг барихад шаардлагатай нийт хөрөнгийн 85 хувийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк гаргах юм. Харин үлдсэн 15 хувийг манай тал хариуцана. Мөн төсөлд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтад Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргах шаардлагатай аж. Энэ дагуу Засгийн газрын төвшинд нийт 700 тэрбум төгрөгийн баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргаж өгөхөөр болсон байна.
Нефть боловсруулах үйлдвэрт баталгаа гаргана | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.