Шууд Chart

Зарим элчин сайд нарыг эргүүлэн татахаар боллоо

2013-10-07 09:58:07

Засгийн газрын өнгөрсөн Бямба гарагийн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцлээ. Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарь улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эргүүлэн татахаар болжээ. Тэдний оронд Франц улсад М.Батсайхан, Германд Ц.Болор, Канадад Р.Алтангэрэл, Швейцарьт В.Пүрэвдорж нарыг элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.   

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зарим элчин сайд нарыг эргүүлэн татахаар боллоо   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй