
Английн хөгжмийн ертөнцийн шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой болон гарч ирсэн бидний эчнээ танил Адель 1988 оны энэ өдөр мэндэлж байжээ. Тэрбээр Британийн дуучин, дуу зохиогч юм.
Түүний анхны “19” нэртэй цомог нь 2008 онд хэвлэгдэж, Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт болсон бөгөөд дөрвөн удаа платинум болж улмаар тухайн ондоо 2009 оны Грэммийн наадмаас “Шилдэг Залуу уран бүтээлч” болон “Шилдэг эмэгтэй поп гоцлол” номинацид шагналын эзэн болсон юм.
Аделийн “21” цомог нь 2011 онд хэвлэгдсэн бөгөөд олон олон шагналыг хүртэж түүхэнд тодоор нэрээ бичүүлсэн юм. Энэ цомог Грэммийн наадамд “Шилдэг цомог”, “Оны шилдэг дуу бичлэг”, “Шилдэг поп гоцлол цомог”, “Шилдэг клип”, “Шилдэг бие даасан тоглолт” зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарчээ.
2012 оны зургаадугаар сарын 29-ний өдөр тэрээр анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаагаа зарласан байна. 2011 онд хоолой өвдсөн гэсэн шалтгаанаар Америкийн нэгдсэн улс даяар хийх гэж байсан аяллаа хойшлуулж байжээ. Мөн түүний гэр бүл бүгдээрээ тамхичид юм байна.
Адель “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Лэди Гага, Кэти Перригийн хөхийг харах дуртай. Гэхдээ хэзээ ч тэдэн шиг байж чадахгүй. Би хүмүүсийн нүдэнд биш чихэнд зориулж дуулдаг” хэмээн ярьсан байдаг.
Английн дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог. Дуу бүхэн нь ямар нэгэн хэмжээгээр бодит түүхийг, тэр дундаа Аделийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ. Тэрбээр ямар нэгэн тоглолтод оролцохдоо дуулах дууныхаа түүхийг ярих дуртай байдаг аж. “Магадгүй би дуугаа өөрөө зохиодог болохоор түүнийгээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэх илүү хялбархан байдаг байх” хэмээн тэрбээр ярьсан байна.
Адель 14 настайдаа Лондоны урлагийн их сургуульд элсэн орсон байна. Эми Вайнхаус, Леона Льюс нар түүний ангийнх нь хүүхдүүд байв. Хичээлдээ хэд хэдэн цагаар хоцорч ирдэг байсан тухайгаа тэрбээр “Би өглөө зүгээр л унтчихдаг, тэгээд босч чаддаггүй байсан” гэжээ. Яагаад тэгдэг байснаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй аж. Нэг удаа багш нар нь өөр хотод болох тоглолтод оролцох шилдэг 20 оюутны дунд Аделийг багтаасан байж. Гэтэл яг товлосон өдрийн өглөө Адель унтаад тоглолтоосоо хоцорчихжээ. Энэ мэтээр тэр нойрондоо маш харам гэнэ.
Адель өнөөдөр 28 нас хүрч байна | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.