Шууд Chart

Гурван намын бүлэг хуралдана

2013-10-07 10:12:41

УИХ-ын чуулган хуралдаж байгаа үед уламжлал ёсоор УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр гурван намын бүлэг хуралдана. Тодруулбал,  Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас “А” танхимд эхлэнэ.

Мөн  Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд хуралдах бол  Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд хуралдахаар болжээ.Намын бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэх юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гурван намын бүлэг хуралдана  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй