Шууд Chart

Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ

2013-10-07 10:35:09

Дэнжийн мянгын зам буюу 39 дүгээр сургуулийн зүүн урд уулзвараас "Хүчит шонхор" зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "Баткубик" ХХК тус замыг гурав хуваан хааж ажлаа эхэлсэн.

Төлөвлөгөөний дагуу гурав дахь хэсэг буюу Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг энэ сарын 4-ний орой 22:00 цагаас эхлэн 10 хоногийн хугацаатай хаахаар болсон юм. Харин 10 сарын 14-ний орой буюу ирэх долоо хоногт энэхүү замын зорчих хэсгийг бүрэн нээнэ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ   
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй