Шууд Chart

Египетэд мөргөлдөөний улмаас олон хүн амиа алдлаа

2013-10-07 10:53:33

Экс ерөнхийлөгч Мохамед Мурсийг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээс болж 50 гаруй хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар Египетийн эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ням гарагт Араб-Израилийн зөрчилдөөний 40 жилийн ойн баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн бөгөөд баяртай холбогдуулан дотоод хэргийн яамны сайд “Аравдугаар сарын зургааны баярт саад хийхийг оролдсон хэнийг ч зогсоох болно” гэдгээ мэдэгдсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр “Мусалман ахан дүүс” хөдөлгөөнийхөн уг баярын ажиллагаа шинэ жагсаал хийх шалтаг болно гэж үзэж байснаас цэргийн хүчнийхэн экс ерөнхийлөгч Мохамед Мурсигийн хэдэн зуун  дэмжигчдийг Тахририйн талбай руу оруулаагүй байна. “Мусалман ахан дүүс” хөдөлгөөний 200 гаруй гишүүдийг хэргийн газраас баривчилжээ. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Египетэд мөргөлдөөний улмаас олон хүн амиа алдлаа  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй