Шууд Chart

Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн: Усны бух болов уу гэж таамаглаж байна

2013-10-07 11:39:09

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн А.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт динозаврын аварга том толгой олсон байна. Олдворын талаар бид сумын холбогдох албаныхантай холбогдож тодруулга авлаа. 

Дорнод аймгийн Халх гол сумын засаг дарга В.Мөнхтайван: Аюулгүй орчинд хадгалагдаж байна.. 

- Танай сумын Буйр нуурын хөвөөнөөс динозаврын толгой олджээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

 -Тийм ээ. Манай сумын иргэн 71 настай А. Цэрэндонров гуай динозаврынх болов уу гэмээр том толгой олж, сумын удидлагуудад хүлээлгэн өгсөн. Одоо манай сумын музейд аюулгүй орчинд хадгалагдаж байна.  Бид дээш нь холбогдох албаны хүмүүст мэдээлэл хүргүүлсэн.
 
 - Нарийн хэмжээ авсан уу?
 - Манай нутгийнхны хэмжиснээр бол дөрвөн төө буюу 80 гаруй см урттай. Хамрынх нь нүхээр зангидсан гар хангалттай багтаж байгаа. Одоогоор яг ямар амьтных гэдэг нь нарийн тогтоогдоогүй ч  манай сумаас олдсон палентологийн ховор баримт болно гэж найдаж байна.  
 Халх гол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн: Би усны бух  болов уу гэж таамаглаж байна.
 
 - Танай сумаас ховор олдвор олджээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 - Одоогийн байдлаар аймгийн мэргэжлийн хяналтын газарт бичиг явууллаа. Үдээс хойш ССАЖЯ руу албан бичиг явуулна. Бид одоо хэмжих, жигнэх зэргээр олдворын талаарх мэдээллийг цуглуулж байна. Эдгээр мэдээллээ холбогдох газруудад хүргэнэ. Эцсийн байдлаар Палеонтологийн хүрээлэн ямар аймгийн ямар амьтан болохыг тогтоож хаана хадгалах талаар шийдвэр гаргах болов уу.
 
 - Музейн захирал хүний хувьд та энэ олдворт ямар дүгнэлт хийж байна? 
 - Би буйр нуурын уснаас гарсан болохоор усны бух болов уу гэж таамаглаж байна. Хирс юм болов уу гээд бодохоор хамрын яс өөр байгаа. Ямар ч байсан өвсөн тэжээлтэн амьтан байх.
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн: Усны бух болов уу гэж таамаглаж байна  
Үзсэн: 4985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2013-10-08 08:54
savagt khirs l baina

Бидэнтэй нэгдээрэй