Шууд Chart

35 настай Монгол бүсгүй сураггүй алга болжээ

2016-05-06 17:20:16

АНУ-ын Иллиос мужийн Чикаго хотын зах Дэс плейнсд оршин суугч 35 настай Гансүхийн Зулцэцэг гэх бүсгүй сураггүй алга болоод гурван долоо хонож байгаа талаар abc7chicago.com сайтад нийтэлсэн байна.  

Г.Зулцэцэгийн хувьд 2015 онд Чикагод очсон бөгөөд Солонгос хоолны газарт ажилладаг байжээ. Түүний ажилладаг газрын дарга Уильям Кушер “Түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй гэдэгт найдаж байна. Тэрээр үнэхээр түшигтэй, шаргуу ажилчин байсан” гэж ярьсан байна.

Хамгийн сүүлд түүнийг өрөөнийх нь найз харсан бөгөөд тэрбээр “Г.Зулцэцэг ажилдаа гарлаа” гээд гарсан гэж цагдаагийнханд мэдүүлэг өгчээ. Түүнчлэн тэрбээр Г.Зулцэцэгийг онлайнаар нэлээд олон хүнтэй харилцдаг байсан талаар мэдүүлжээ.

Цагдаагийн байгууллага Г.Зулцэцэгийг ямар нэгэн бохир бизнес эрхлэгчид мансууруулан хил давуулсан байж магадгүй гэж  үзэж байгаа бөгөөд түүнийг танидаг дөрвөн хүнээс мэдүүлэг авахад бүгд холбогдоогүй гэж мэдүүлэг өгсөн байна.

Мөн цагдаагийн мөрдлөгийн явцад Г.Зулцэцэг 2001 онд үйлдвэрлэсэн Иллиоси мужийн улсын дугаартай Хонда Акорд маркийн саарал авто машинаа  хотын ойролцоох Пилсэн хотын гудамжинд орхисон хяналтын камерийн бичлэгийг олжээ.

Харин энэ асуудалд манай улсын Гадаад хэргийн яам ямар байр суурьтайг тодруулахад “Элчин сайдын яам орон нутгийн цагдаагийн байгууллагатай байнга холбоо тогтоон мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна. Бид Г.Зулцэцэгийн гэр бүлтэй байнга холбогдож, ярилцаж байгаа. Гэхдээ гэр бүлийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй” гэлээ.

Дашрамд өгүүлэхэд манай улсын 32 иргэн гадаадад сураггүй болсон албан мэдээ байгаа юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

35 настай Монгол бүсгүй сураггүй алга болжээ  
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй