![](/uploads/201605/news/thumb/5fd230ef7938b66062c979fba2b83fae_x3.jpg)
Хятад, Евразийн хоорондох эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дүнд орон нутгийн иргэдэд 12 мянган ажлын байр шинээр бий болгосон талаар Хятадын Худалдааны яам мэдээлж байна. 2015 онд Хятад улсаас Евразийн бүс нутагт хийж байгаа шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 17,7 хувиар өсөж, 3,3 тэрбум америк долларт хүрсэн байна. Хятадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь Евразийн уул уурхай, аж үйлвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт чиглэж байгаа талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Мөн лизинг, худалдааны үйлчилгээ, барилга архитектур, шинжлэх ухааны судалгаа, техникийн үйлчилгээ зэрэгт ч Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн дүнтэй байна. Хятад улс Евразийн орнуудтай эдийн засаг, худалдааны бүс байгуулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгааг албаны хүн мөөн онцолж байна. Одоогийн байдлаар Хятадын “Нэг зам, нэг бүслүүр” санаачлагад багтсан Евразийн 5 оронд Хятадын компаниуд эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны 23 тусгай бүс байгуулсан байна.
Эдгээрийн 18 нь ОХУ-д, 2 нь Гүржид байгаагаас гадна Беларусь, Тажикстан, Узбекистанд тус бүр 1 тусгай бүс байгуулагдсан байна. Эдгээр бүсэд Хятадын 219 компани нийтдээ 2,3 тэрбум долларын хөрөнгө оруулж, 12 мянган ажлын байр шинээр бий болгосон байна. Цаашид ч Хятад улс Евразийн улс орнуудтай санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр зорьж байгааг тус улсын Худалдааны яам мэдээллээ.
Евразийн бүс нутаг дахь Хятад улсын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.