Шууд Chart

“CEO College-2013” сургалт эхэлнэ

2013-10-07 13:06:42

“СЕО College” баг болон Монголын Лектор төвийн “CEO College-2013” захирлуудын сургалт энэ сарын 16-нд эхэлнэ. Компанийн удирдлагын багийг чадавхижуулах зорилготой сургалтыг Human Fortis ХХК, Монголын Хүний нөөцийн институт, Монголын Лектор төв, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Гэрэгэ эрх зүйн сургалтын төв хамтран зохион байгуунэ. 2009 хойш жил бүр зохион байгуулж буй “CEO College” сургалтад өмнө нь АПУ ХК, Багануур, Сүү ХК, М-Си-Эс Дистрибьюшн, Нью Прогресс групп, Монгол тамхи Со ХХК, Өгөөж ХК, Жи Мобайл корпораци, Дэлхийн Зөн ОУБ, Витафит ХХК, Монос групп зэрэг  200 гаруй байгууллагын захирал, ерөнхий менежерүүд хамрагдсан байжээ. Тэгвэл "СЕО College-2013” захирлуудын сургалт энэ оны сүүлийн элсэлтээ авч байгаа бөгөөд бүртгүүлэх болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 7010-1839, 7011-1839 утсаар холбогдох боломжтой юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“CEO College-2013” сургалт эхэлнэ  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй