![](/uploads/201310/news/thumb/490dffbc4f7d8da0abcd61920794bf0c_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан хамтран анх удаа 2013-2014 онд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2013”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын нялхас, эх хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжил, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, жирэмсний болон төрөх үеийн, төрсний дараах тусламж, үйлчилгээ зэрэг хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт зэргийн мэдээллийг цуглуулах юм. Мэдээлэл цуглуулахад улсын хэмжээнд нийт 140 хүн ажиллах бөгөөд судалгааны ажилтнуудыг хөдөө орон нутагт үдэн гаргах үйл ажиллагаа өнөөдөр “Чингис”-ын талбайд боллоо.
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г зохион байгуулна | ||
Үзсэн: 1285 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.