
Аугаа эх орны дайны сүлд дуу "Священная война” буюу “Ариун дайн" гэх энэ дуу өглөө бүр радиогоор явж цэргүүдийн цог золбоог бадраадаг байсан гэдэг.
Дэлхийн хоёрдугаар дайнд 72 улс буюу хүн төрөлхтний 80 хувь нь оролцож, 40 улсын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явагдсан байдаг. Улс орон даяар 110 сая хүнийг цэрэгт дайчилж, 60-65 сая хүн энэхүү дайнаар амь үрэгджээ.
Холбоотны талаас 16 сая цэрэг, 30 сая энгийн иргэн, тэнхлэгийн талаас 9 сая цэрэг, 8 сая энгийн иргэн үрэгдсэн. Нийт хохирлын 85 хувь нь холбоотны талд оногдож байгаа юм. Хорих лагерьт 12 сая хүн , бөмбөгдөлтөд 1,5 сая хүн бусад шалтгаанаар европт 7 сая хүн Хятадад 7.5 сая хүн амиа алдсан харамсалтай мэдээ бий.
Хамгийн их хохирол хүлээсэн орон нь зөвлөлт холбоот улс бөгөөд 27 сая хүнээ алдсаны 8 сая нь цэргүүд байжээ. Тэдний 13 мянган Буриад, 4000 Халимаг үндэстэн байлаа.
Түүний дараагаар Герман, Польш, Хятад, Япон орнууд орох юм. Германы цэргийн хохирол 4 сая бөгөөд тэдний 3 сая нь зөвлөлт Германы фронт дээр амь эрсэдсэн бол, өрнөдийн орнуудаас Франц 520 мянга, Америк 400 мянга Их Британи 300 мянган хүнээ алдажээ.
1923 онд төрсөн зөвлөлтийн эрчүүдийн 80 хувь нь дайны үеэр амь үрэгдсэн байдаг.
1923 онд төрсөн зөвлөлтийн эрчүүдийн 80 хувь нь дайны үеэр амь үрэгджээ | ||
Үзсэн: 3115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.