Шууд Chart

Швейцарийн шуудан уучлал гуйжээ

2013-10-07 13:37:05

Швейцарийн шуудангийнхан шинэ газраа сайхан тохижихын төлөө амжилт хүссэн захидлыг нас барсан үйлчлүүлэгчиддээ илгээснийхээ төлөө уучлал хүсчээ. Шуудангийн ажилтнууд нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд хаягийн шилжүүлэлт хийснийг мэдэлгүй баярын захидал илгээснээ тайлбарлажээ.
Тус агентлагт ирсэн тайлбараас үзэхэд, Швейцарийн шуудангийнхан энэхүү хэрэг явдал гарсанд ихэд харамсаж байгаагаа илэрхийлж цаашид иймэрхүү зүйл давтагдахгүй байх тал дээр арга хэмжээ авсан гэж мэдэгджээ. Шуудангийн операторын энэ мэт буруугаас болж хичнээн гэр бүлийн сэтгэлийн шарх сэдэрсэн нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Швейцарийн шуудан уучлал гуйжээ  
Үзсэн: 1545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй