Шууд Chart

Өлзийт сумын малчдад 110 тонн өвс хэрэгтэй

2013-10-07 14:01:41

Нийт малыг хонин толгойд шилжүүлж 30 хувийг нэг хоногт тэжээхэд шаардагдах өвсний 70 хувиар тооцон орон нутаг нөөцдөө өвс бэлтгэх тухай Засгийн газрын 210 дугаар тогтоол гарсан. Тус аргачлалаар тооцвол энэ жил Дундговь аймагт 473 тонн өвсний нөөц бүрдүүлэх бөгөөд үүнийг сумууддаа хуваарилбал 15 сум 30- 60 тонн өвс бэлтгэхээр болж байна.

Аймагтаа хамгийн олон тэмээн сүрэгтэй Өлзийт сумын хувьд 40 тонн өвс нөөцөлнө. Харин малчин өрхийн захиалгаар бол 110 тонн өвс бэлтгэх шаардлагатай болжээ.  Тус сум 6 багийн 400 гаруй малчин өрхтэй бөгөөд наймдугаар сард багийн Засаг дарга нар малчин өрхүүдээр орж хэрэгцээт өвсний захиалга авсан байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өлзийт сумын малчдад 110 тонн өвс хэрэгтэй   
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй