Шууд Chart

“Тавантолгой”-н үнэт цаасны ханш буурчээ

2013-10-07 14:07:44

Хөрөнгийн бирж өнгөрсөн Баасан гарагт хэлцэл хийж 19 компанийн 22 мянга 48 ширхэг үнэт цаас арилжжээ.

Энэ өдрийн арилжаагаар дөрвөн компанийн ханш өмнөх өдрөөсөө өссөн бол зургаан компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй гарлаа. Тухайлбал, “Мах Импекс”- ийн ханш 9.59, “Оллоо”-гийн үнэт цаас 7.5, “Адуун чулуун” компанийн хувьцаа 0.47 хувиар өссөн байна.

Харин хувьцааны  ханш  буурсан компаниудын ихэнх нь  уул уурхайн компани байлаа. Тодруулбал,“Шивээ Овоо” 3.33, “Тавантолгой” 3.23, “Шарын гол” үнэт цаас 2.53 хувиар буурчээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Тавантолгой”-н үнэт цаасны ханш буурчээ   
Үзсэн: 1512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй