![](/uploads/201310/news/thumb/d407e5302a1755c9a50a47f791991d10_x3.jpg)
НҮБ-ын Цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид аравдугаар сарын сүүлчээр Япон улсад айлчилж атомын цахилгаан станцад нь шалгалт хийх болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 14-21-ний өдрүүдэд тус улсын "Фүкүшима-1" АЦС-д тэд судалгаа шинжилгээ хийж эхлэх аж.
Сүүлийн үед тус станцын газар доорх нөөцлүүрээс дахин цацраг идэвхит бодистой ус их хэмжээгээр алдагдаж буй талаар мэдээлж байгаа билээ. Бохирдсон газрыг цэвэрлэхээр Японы ТЕПКО компаниас ажлын баг томилогдон ажиллахаар болсон юм.
Тэгвэл НҮБ-ын шинжээчдийн тус баг ажлын явцтай нь танилцаж дүн шинжилгээ хийх зорилготой аж. Нийт 16 хүнээс бүрдсэн баг аравдугаар сарын 16-18-ны хооронд ажлаа эхлүүлнэ. Тэд Фүкүшима мужийн нөхөн сэргээлтийн талаар судалгаа явуулж, баримт цуглуулан аравдугаар сарын 21-нд Засгийн газартаа тайлагнахаар болжээ.
НҮБ-ын шинжээчид Фүкүшимаг шалгана | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.