![](/uploads/201310/news/thumb/f9210400d33ac22e0752d7f701947e43_x3.jpg)
Бразилийн цэрэг цагдаагийн хэдэн зуун ажилтан хуягласан машин, нисдэг тэргийн дэмжлэгтэйгээр Рио Де Жанейро хотын захын ядуусын 12 хорооллыг цэвэрлэх ажиллагааг гүйцэтгэжээ. Энэхүү ажиллагааны зорилго нь тус бүсэд үүрлэсэн хар тамхины бүлэглэлүүдийг хөөхөд чиглэсэн байна.
Тус ажиллагааны дараа хууль хяналтынхны хараа хяналт сул байсан Линс Дэ Васконселлос дүүрэгт цагдаагийн хоёр ч хэлтсийг шинээр байгуулжээ. Ойролцоогоор 15000 хүн аж төрдөг тус бүс нутагт орон нутгийн эрх баригчид 2008 оноос хойш нийт 34 цагдаагийн хэлтсийг байгуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар цагдаагийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол ирээгүй аж.
Хар тамхичдыг шахан гаргах, хотын захын хорооллуудыг цэвэрлэх ажиллагаа нь 2016 онд болох Олимпийн наадам, ирэх жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий угтал ажил болж байгаагаараа онцлогтой. Бразилийн Засгийн газрын зүгээс цэвэрлэгээ хийсэн тус бүсийн ард иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор 225 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Захын хорооллын хар тамхичдыг хөөжээ | ||
Үзсэн: 1300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.