УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж нам, эвслээс нэр дэвшигчийн квот 30 хувь байсныг 20 хувь болгон бууруулсан. Харин энэ шийдвэрийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн зарчмыг зөрчсөн гэж үзжээ. Тодруулбал, квотыг ингэж бууруулсан нь ард түмний сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан шийдвэр болсон хэмээн үзэж хүний эрх, ардчилал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг найман эвсэл, холбоо, сүлжээний 246 байгууллага нэгдэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт хүргүүлжээ.
Эдгээр байгууллагууд Ерөнхийлөгчийг Сонгуулийн тухай хуулийн квоттой хэсэгт хориг тавихыг хүссэн байна.
Сонгуулийн квотод хориг тавихыг хүсчээ | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.