Шууд Chart

80 настай эмээ 20 насаар “залуужив”

2016-05-11 12:11:40

Өнгөрөгч өдөр 80 настай эмээгийн нүүр будалтын гайхамшигийг инстаграм хуудсанд онцолжээ. Тодруулбал, тус эмэгтэйг Ливия гэдэг бөгөөд өдгөө 80 настай юм. Гэвч тэрбээр ач охиноороо нүүр будалт хийлгэж, өдөр бүр өөртөө итгэлтэй алхдаг болсон бөгөөд зөвхөн нүүрээ будуулаад зогсохгүй хумсаа хүртэл засуулж, хамгийн сүүлийн үеийн будгаар будуулдаг болжээ.

Ливия эмээг өөрчилж буй ач охиных нь хувьд гоо сайханч мэргэжилтэй бөгөөд эмээгээ зүгээр л будаж үзсэн нь ийнхүү олны анхаарлыг татах болсон байна. Үүгээр ч зогсохгүй Ливия эмээ инстаграмд “Глам Ма” хэмээх хаягтай бөгөөд өдөр бүр шинэ сонирхолтой зургаар олон нийтийн анхаарлыг татдаг ажээ. Ливияагийн энэхүү үйлдлийг олон нийт “Хөгширнө гэдэг зүгээр л сэтгэл санааны асуудал. Хамгийн гол нь Ливия шиг бодол санаагаа хүртэл залуужуулах хэрэгтэй” гэж зөвтгөх болсон байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

80 настай эмээ 20 насаар “залуужив”  
Үзсэн: 1311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй