
Харвардын их сургуулийн эрдэмтэд үрчлээс болон нүдэн доор үүсдэг уутанцрыг арилгах зорилгоор полимер хальс гаргаж авсан байна. Энэхүү арьс нь нүүрэнд үүссэн үрчлээс, зураас болон экзем, үлд зэрэг арьсны олон асуудлыг шийдэх ажээ.
Гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг бодисоос гарган авсан аюулгүй, шинэ арьс нь хүний өөрийн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, арьс чангаруулах үйлчилгээтэй гэж эрдэмтэд мөн хэлж байгаа юм. Энэхүү хиймэл арьсыг 170 гаруй субьект дээр туршиж үзэхэд харшил, эсвэл ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй гэнэ.
Эрдэмтэд нүүрний үрчлээ, үлд зэргийг “нуух” хоёрдогч арьсыг гарган авчээ | ||
Үзсэн: 3252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.