УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр аймгуудад хэдэн мандат олгох талаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд аймгуудад хуваасан мандатын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Сонгуулийн ерөнхий хороог эрх баригчдад үйлчилсэн байдлаар сонгуулийн тойргийг хуваалаа гэж үзэж байгаагаа хэлсэн. Тухайлбал, Хэнтий аймаг Дорнод, Завхан аймгаас бага газар нутаг, хүн амтай хэрнээ гурван мандаттай байгааг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсэн. Учир нь Дорнод, Завхан аймаг хоёр мандаттай байгаа юм. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгаас сонгогдсон гишүүний хувиар үүнд тайлбар хийсэн. Тодруулбал, тэрбээр зүүн бүсийг хөгжүүлэхийн тулд зүүн аймгуудад илүү мандат олгох ёстой гэсэн юм. Түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.Гарамгайбаатар: Зүүн бүсийг хөгжүүлэхийн тулд мандатын тоог нэмэх хэрэгтэй | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.