Татварын ерөнхий газраас 2013 оны Монгол Улсын улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар орлого бүрдүүлэлт 83,3 хувь буюу 1,8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.
Орон нутгийн орлого бүрдүүлэлт 99,7 хувь буюу 477,8 тэрбум төгрөгт хүрчээ. 2012 оныг бодоход уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурсан хэдий ч асуудал үүсэх хэмжээнд хүрээгүй.
Оны дуусахад дахиад нэг улирал дутуу байгаа учраас төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.
Улсын төсөвт 1,8 их наяд төгрөг төвлөрүүлжээ | ||
Үзсэн: 1938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.