Шууд Chart

"Мицубиши Моторс"-ын нийт хувьцааны 34 хувийг "Ниссан" худалдан авна

2016-05-14 10:54:22

Япон улсын Мицубиши Моторс корпораци автомашиныхаа түлш зарцуулалтын талаар худал мэдээлсэн дуулианд холбогдож, автомашин борлуулалт нь эрс муудсан. Үүнээс үүдэн санхүүгийн хямралд нэрвэгдээд байгаа тус корпорацийн хувьцааг Ниссан Мотор компани худалдан авахаар болжээ. Эн-Эйч-Кей сувгийн мэдээлснээр Мицубишигийн нийт хувьцааны 34 хувийг 2,2 тэрбум доллараар худалдан авна гэдгээ Ниссан Мотор зарласан байна.

Ингэснээр Мицубиши групп дэх гурван компанийн эзэмшдэг нийт хувьцаанаас илүү тооны хувьцаа Ниссаны мэдэлд очиж, тус компани Мицубишигийн тэргүүлэх хувьцаа эзэмшигч болох юм. Ниссан-Мицубишигийн хоёр тал түншлэлийн төлөвлөгөө энэ сарын 25 гэхэд бэлэн болох юм байна.

Та бүхэнд сануулахад 5 жилийн өмнө Ниссан Мотор компани Мицубишитэй жижиг оврын автомашин үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулсан. Гэвч өнгөрсөн сард Мицубиши корпораци 4 загварын автомашиныхаа түлш зарцуулалтыг бодит дүнгээс бууруулан мэдээлсэн нь ил болж, нэр хүнд нь эрс унаад байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Мицубиши Моторс"-ын нийт хувьцааны 34 хувийг "Ниссан" худалдан авна  
Үзсэн: 1551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй