
Булган аймгийн цагдаагийн газар Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан ”Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр аймгийн Хууль зүйн хэлтэс, сумдын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Авто тээврийн төв зэрэг байгууллагуудтай хамтран 1210 иргэнийг хамруулан зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн үеэр АХА, “Соёлч такси” шалгаруулах уралдааныг тус тус зохион байгуулан шалгарсан иргэдийг урамшуулж, “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн 7-р цэцэрлэгийн хүүхдүүдийн жагсаал, хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүд гардан тулааны үзүүлэн тоглолтыг тус тус иргэдэд толилуулжээ.
Эрүүл мэндийн газраас иргэдийн артерийн даралтыг үзэж, илүүдэд жинг тогтоон, эрүүл зөв хөдөлгөөн хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч, мөрдөн байцаагч нар иргэдийн гарын хээний дардасыг хэвлэмэл хуудаст тосоор авч, тухайн иргэнд дурсгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгддэг техник хэрэгсэл, тусгай хэрэгсэл, эд зүйлийг үзүүлж сурталчилсан байна.
"Соёлч такси"-г шалгаруулав | ||
Үзсэн: 1914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.