![](/uploads/201310/news/thumb/12154257b8ebf318086d3f84d5820077_x3.jpg)
Зүүн Азийн VI наадам Тяньжин хотод энэ сарын 6-нд нээлтээ хийсэн билээ. Энэ сарын 15 хүртэл тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөж аваргаа тодруулна. Монголоос тамирчин, албаны хүн нийлээд 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг наадамд оролцож байгаа бөгөөд тамирчдын хувьд одоогийн байдлаар нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.
Эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63кг-д Н.Баярмаа мөнгөн медаль хүртэж медалийн буухиаг эхлүүллээ. Эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10м-ийн дасгалд Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар багаараа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж, 1500м-ийн төрөлд Н.Мөнхбаяр, таеквондогийн төрөлд У.Ханд, М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар хүрэл медалийн эзэн болжээ.
Зүүн Азийн наадмаас нэг мөнгө, таван хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.