Шууд Chart

Германы элчинг барьцаалахыг завджээ

2013-10-08 09:15:31

Йемений нийслэл Сана хотноо Холбооны Бүгд найрамдах Герман улсын элчин Карола Мюллер-Холькемперийг үл таних хүмүүс хулгайлах гэж оролдсон бөгөөд бие хамгаалагч нь буудуулжээ.

Алан хядах “Аль кайда” бүлэглэлийн хараанд барууны орны элчингүүд орсон байдаг талаар Их Британийн “Скай ньюс” телевиз мэдээллэсэн юм. Герман улс аюулгүй байдлын үүднээс өөрийн орны элчингээ наймдугаар сард татан авч иргэддээ Йеменд зорчихгүй байхыг уриалж байсан юм. Тэгвэл  хоёр долоо хоногийн дараа элчингийн үйл ажиллагаагаа дахин сэргээгээд байсан аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Германы элчинг барьцаалахыг завджээ  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй