Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90, Замын цагдаагийн албаны 80, Ахмадын хорооны 50, Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ойг тохиолдуулан ЦЕГ-аас энэ сарын 15-нд Хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Уг үйл ажиллагаанд цагдаагийн 15 хос оролцож хуримын ёслолоо хийсний дотор Цагдаагийн байгууллагад 30 жил үр бүтээл гарган ажиллаж, гэр бүл болж 40 жил ханилсан цагдаагийн дэд хурандаа Гадинаагийн Батжаргал, Тойжамцын Байгаль нар ахмадуудаа төлөөлөн “Алтан хурим”-аа хийж, залуу хойч үедээ үнэтэй сургамж сэтгэлийн үгээ хайрлажээ.
Цагдаагийн 15 хос хуримаа хийв | ||
Үзсэн: 4093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.