Шууд Chart

Азийн сангийн суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн тохиож байна

2013-10-08 12:25:29

АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Азийн сангаас Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар олон нийтэд сурталчлах хэд хэдэн арга хэмжээг 10 дугаар сарын 7-11-ний хооронд зохион байгуулах юм.

Ойн хөтөлбөрт АНУ-ын Азийн сангийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сузанне Э.Сискел оролцож бөгөөд энэ үеэр Жендэрийн үндэсний хороотой хамтран Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн хөдөлгөөний хөгжил, ололт амжилтын талаар дугуй ширээний ярилцлага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран орон нутагт шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах үндэсний анхны семинар зэрэг ажлуудаг зохион байгуулах юм.
 
Мөн БОНХЯ-тай хамтран ногоон хөгжил зохистой хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг, “Сайн засаглал ба ил тод байдал” сэдэвт гэрэл зургийн уралдаан болон Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн оролцоотой газрын зураглал хийсэн талаар танилцуулга хийнэ. 

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Азийн сангийн суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн тохиож байна  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй