![](/uploads/201310/news/thumb/1fe5e17aa0256601a5b337bfff71d5c8_x3.jpg)
Пакистаны Сват хөндийг эзэмшдэг талибчууд охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг боогдуулж буйг эсэргүүцэн тэмцсэн 15 настай охин Малала Юсуфзайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар BBC руу ил захидал илгээснийхээ төлөө амь насаа алдах шахсан түүхтэй. Ийм учраас Пакистаны эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг өндрөөр үнэлж дээрх шагналд тодорхойлсон байна. Хэрэв Малала уг шагналыг хүртвэл хамгийн залуу Нобелийн шагналын эзнээр тодрох юм. Одоо охин Бирмингемд амьдарч байгаа бөгөөд НҮБ-аас арваннэгдүгээр сарын 10-ныг Малала Юсуфзайгийн өдөр болгон зарлажээ.
15 настай охин Нобелийн шагналд нэр дэвшлээ | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.