Шууд Chart

Үндэсний роботын “MNB Robocon 2016” тэмцээн энэ сарын 21-нд болно

2016-05-18 14:39:34

Үндэсний роботын “MNB Robocon 2016”  тэмцээн энэ сарын 21-нд “Цэвэр эрчим хүч дэлхийг цэнэглэнэ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг МҮОНТ, БСШУЯ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд нийтдээ 17 баг өрсөлдөх юм.

Тэргүүн байрт шалгарсан баг Тайланд улсад зохион байгуулагдах “ABU Robocon 2016” олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ.


Оролцох багууд:

1.МУИС Шинжлэх Ухааны сургууль
2.МУИС Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль
3.ШУТИС Мэдээлэл холбооны сургууль
4.ШУТИС Механик тээврийн сургууль
5.ХААИС Инженер технологийн сургууль
6.Говь-Сүмбэр аймаг дахь Политехник коллеж
7.Шинэ Монгол технологийн дээд сургууль
8.МУ Боловсролын их сургууль Боловсрол судлал,урлаг биеийн тамирын сургууль
9.Үндэсний техникийн дээд сургууль

10. ШУТИС Эрчим хүчний сургууль

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Үндэсний роботын “MNB Robocon 2016” тэмцээн энэ сарын 21-нд болно  
Үзсэн: 2746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй