Шууд Chart

Д.Сугар гарын үсгийн баталгаа гаргаагүй гэдгээ мэдэгджээ

2013-10-08 12:59:01

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тус хэргийг шалгах явцад тодруулга авах зорилгоор тухайн үед төрийн албан тушаал хашиж байсан хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн. Эдгээр хүмүүсийн нэг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар бөгөөд түүнийг "Жаст" группийн захирал Ш.Батхүүд "Эрдэнэт"-ийг барьцаалан зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн гэх хэргээр буруутгасан гэх мэдээлэл тарсан. Энэ талаар Д.Сугар Гэрчийн хувьд юм тодруулсан. Тэр олон зуун сая долларын гэрээнд баталгаа гаргуулахаар Ж.Батхүү танд хандсан уу, уулзаж учирч байсан уу гэж асуусан. Би Ш.Батхүүг зүс танина. Тийм юм болоогүй. Би ямар нэг гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй. Хоёр улсын хамтарсан компанийн өмч хөрөнгийн талаар том толгой гаргах эрх байхгүй гэдгээ хэлсэн.” хэмээн тодруулгад хариулжээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Сугар гарын үсгийн баталгаа гаргаагүй гэдгээ мэдэгджээ   
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй