Шууд Chart

National Geographic сэтгүүл 125 нас хүрлээ

2013-10-08 14:01:51

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг байгуулагдсанаас хойш есөн сарын дараа буюу 1888 оны аравдугаар сард National Geographic сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ. Улиран одсон 125 жилийн түүхэндээ энэ сэтгүүл дэлхийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн хамгийн нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэл болж чадсан. Сэтгүүлийн анхны дугаарыг 217 хүн захиалан уншиж байсан бол өдгөө зөвхөн АНУ-д л  сар бүр дөрвөн сая, дэлхий даяар найман сая гаруй ширхэг хэвлэгдэж байна. Тус сэтгүүл дэлхийн 36 хэл дээр хэвлэгддэг бөгөөд 2012 оны аравдугаар сараас монгол хэлээр хэвлэгдэж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

National Geographic сэтгүүл 125 нас хүрлээ  
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй