Шууд Chart

Азербайжанаас Европ руу чиглэсэн байгалийн хийн хоолойн шав тавилаа

2016-05-19 16:41:11

Европын орнууд ОХУ-аас эрчим хүчний салбарын хараат байдлаа бууруулах зорилгоор шинэ төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Азербайжаны байгалийн хийг Грекийн хойд хэсэг болон Албанийн нутаг дэвсгэрээр дамжуулан Итали руу тээвэрлэх дамжуулах хоолойн шугам байгуулах ажил энэ мягмар гарагт шав тавьсан байна.

Грекийн Салоники боомт хотод болсон шав тавих ёслолд Адриатын тэнгисийн хөвөө дамнасан байгалийн хийн хоолойн түншлэлд багтаж байгаа орнуудын Засгийн газрын төлөөлөгчид, аж ахуйн нэгжүүдийн удирдлага оролцжээ. Хамтарсан төслийн хүрээнд байгуулагдах энэхүү байгалийн хийн хоолойн шугам Грекийн Турктай залгаа хилээс Италийн өмнөд хэсэг хүртэл нийт 878 км үргэлжлэх юм байна. Шугамын 105 км хэсэг Адриатын тэнгисийн доогуур тавигдахаараа мөн онцлогтой. Энэ хоолойгоор 2020 оноос эхлэн Европ тив рүү байгалийн хий экспортлож эхлэх төлөвлөгөөтэй байна.

Адриатын байгалийн хийн хоолойн шинэ шугам ашиглалтад орсноор Грек улс эрчим хүчний тээврийн төв болно гэдгийг тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас онцолж байна. Адриатын тэнгисийн хөвөө дамнасан байгалийн хийн хоолойн шугам нь Их Британийн Бритиш Петролеум, Азербайжаны төрийн газрын тосны компани болон Итали, Испани, Швейцарийн эрчим хүчний компаниудын хамтарсан төслийн хүрээнд байгуулагдаж буй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Азербайжанаас Европ руу чиглэсэн байгалийн хийн хоолойн шав тавилаа  
Үзсэн: 2564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй