Шууд Chart

Халхгол сумаас олдсон олдвор савагт хирсийнх болох нь тогтоогджээ

2013-10-08 14:16:34

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн А.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт аварга том амьтны гавлын яс олсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус олдворын зургийг сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн Монголын Палеонтлогийн хүрээлэнд илгээн танилцуулсан. Мэргэжилтнүүд зургийг шинжилж үзээд 15-20 мянган жилийн өмнө 4 дэх галавын үед амьдарч байсан савагт хирсний толгойн хэсэг болохыг тогтоожээ.

Энэхүү олдворыг Халхгол сумын “Ялалт” музейд хадгалахаар болсон бөгөөд ясыг нь бэхжүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.Мөн олдвор олдсон Буйр нуурын зүүн урд Нарины нуурын баруун тал орчмын 15 м эргийн дор ирэх хавраас Палеонтлогийн хүрээлэн малтлага хийхээр болжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Халхгол сумаас олдсон олдвор савагт хирсийнх болох нь тогтоогджээ  
Үзсэн: 3001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-10-08 16:34
Ter hvniig shagnaa bolov uu

Бидэнтэй нэгдээрэй