Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс эхлэн 28-ныг хүртэл тодорхой болгоно. Харин нэр дэвшигчид үнэмлэхээ зургаадугаар сарын долоонд гардан авах юм. Өмнөх хуулиар нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлдэг байсан бол шинэ хуулиар нэр дэвшигчид сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаагаа хийж эхэлнэ.
Нэмж мэдээлэхэд, Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлээр хуралдуудахаар товлож байгаа бол МАН бага хурлаа энэ сарын 26, 27-нд хийхээр төлөвлөжээ.
Намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс тодруулна | ||
Үзсэн: 1697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.