АНУ-ын иргэн Мэри Андерсон хэмээх эмэгтэй 1903 онд машины шил арчигчийг зохион бүтээжээ.
“Феррари” компани өдөрт 14 машин үйлдвэрлэдэг.
1980 онд Францад машины хамгийн урт түгжрэл үүсч байжээ. Уг түгжрэл 160 км үргэлжилсэн байна.
Хамгийн хүнд жинтэй мотоцикл 4749 кг. Түүнийг Германы иргэн Тило Вилфриэд хэмээх эр зохион бүтээсэн байна. Энэ мотоциклийн дугуйны өндөр 2.29 метр, 1000 морины хүчтэй гэнэ.
Хамгийн хямд машин Энэтхэгт байдаг. Тус машиныг "Тато моторс" компанид үйлдвэрлэсэн бөгөөд 2500 ам. долларын үнэтэй.
Мини Күүпер машин дөрвөн хүний суудалтай. Гэвч 2010 онд 28 хүн сууж Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.
Японы " Окаяана Санёо" ахлах сургуулийн багш, сурагчид хамтран ердөө 45 см-ийн өндөртэй машин бүтээж 2013 онд Гиннесийн амжилт тогтоосон байна.
Машины тухай сонирхолтой баримтууд | ||
Үзсэн: 7593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.