Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Сэтгэл хангалуун өдөр. Өөрийгөө халамжлахаасаа өмнө бусдад тусалж эхэлбэл энэ өдөр маш таатай өдөр байх болно. Өөр бусад зүйл хийх гэж оролдох ба таны тусламж хаа нэгтээ хэрэгтэй. Хэрэв танд хүмүүсээс зөвлөгөө ирсэн байвал тэдний нөлөө нь таны зүрх сэтгэлийг үнэхээр үл тоомсорлоно. Философи болон мөргөл нь танд ашигтай зүйл санал болгож амьдралыг үзэх үзэл тань илүү ухаалаг болно. Матрын ордны хамтрагчид нь өөрийн ур чадвараа гарган батлахад сайн тохиромжтой цаг юм. Таны хамтрагч таныг бодит байдалдаа байхыг таамаглаж байна.
Хумх (1/20-2/18)
Амлалтын өдөр. Биеэ даасан хумхынханы хувьд зорилгоо ахин тодорхойлох цаг нь болжээ. Энэ нь хэцүү байх хэдий ч хүн бүр амьдралаа өөрийн итгэл үнэмшлээсээ хамаараад өөр өөрөөр төлөвлөдөг. Магадгүй найз нөхөд болон хамаатнуудынхаа шүүмжилсэн үгсийг бодож үзэх хэрэгтэй ч зарим нь огт хэрэггүй байх болно.
Загас (2/19-3/20)
Сэтгэлээ нээх өдөр. Өчигдрийн таатай байдал өөрчлөгдөж таны тэвчээр ухааныг сорьсон олон асуудал гарч ирэх болно. Та хэт их ажлын ачааллаас болж нэлээд их ядрах бөгөөд үүний хажуугаар та нэлээд их арга хэмжээнд оролцох ёстой болно. Ямар ч асуудал гарсан тэвчээртэй байхыг зөвлөж байна. Ингэж чадвал таны стресс багасч ажлаа үргэлжлүүлэн хийх чадвартай байх болно. Мөнгө санхүүгийн байдал сайжирна. Танд их хэмжээний өртэй байсан хэн нэгэн өрөө өгч магадгүй. Таны цалин урамшуулал санаснаас тань илүү гарах бөгөөд амжилттай бизнесийн хэлэлцээр нэлээд их ашиг авчрах болно.
Хонь (3/21-4/19)
Цоглог өдөр. Таны эрч хүч маш өндөр түвшинд байна. Ямар ч ажил хийсэн тэсвэр хатуужилтай, ажилсаг байж чадвал амжилтанд хүрнэ. Нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана. Дотны найз байсан ч мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Хэрвээ танд ямар нэг бизнесийн санаа төсөл байгаа бол яг одоо хэрэгжүүлж эхэл. Энэ нь таны хувийн бизнесийн эхлэл ч байж магадгүй. Хэрвээ найз нөхөд болон хуучин хамтрагчтайгаа хамтарч энэ ажлыг хийх нь танд тийм ч сайхан санаа гэж бодогдохгүй байгаа бол эцсийн шийдвэр гаргах хүртлээ сайтар бодохыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Тиймээс хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь.
Үхэр (4/20-5/20)
Эерэг өдөр. Сурлага шинжлэх ухаан уран зохиол зэрэг дурын үйл ажиллагаанд тохиромжтой тэдний итгүүлэн үнэмшүүлэх авьяас чадвар илэрнэ. Хэрэв та сайшаал шагнал хүртсэн бол удирдлага хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Өнөөдрийн ихэнх ажил хэрэг мэдээлийн хүлээн авах цахим техник, бага зэргийн аялалуудтай холбоотой байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг зав гарга. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий.
Сонирхолтой өдөр. Цөөн тооны гариг эрхсийн шинж чанар өнөөдөр гарч ирнэ. Энэ нь төлөвлөгөө гаргахад эерэг цаг хугацаа бөгөөд бичиг цаасны ажил эсвэл шинэ ажилд хэрэглэхэд тустай. Хар дарсан зүүд биеллээ олох хандлага давамгай байна. Ойр дотноороо харилцах мөн шинэ төлөвлөгөөнүүд тактик стратегийг хэлэлцэхэд үр дүнтэй. Маргааныг шүүхээр тогтоолговол үнэн зөв нь олдоно. Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг мэргэжлийн сонирхол тань үр бүтээлтэй байж таныг ололт өөд хөтөлнө. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах хэцүү байж мэдэх юм.
Мэлхий (6/22-7/22)
Бухимдсан өдөр. Шөнө тайван бус унтсанаас болж та маш эрт босох болно. Салхинд гар. Өөрийнхөө эрчим хүчийг цахилгаан шатанд мэдрэх болно. Таны хань тань муу байж магадгүй. Гэр орны ажлаа өөрөө зохицуул. Цахилгаан шатны шинэ орчин нь таны сэтгэлийг ихээр хөдөлгөнө. Бүх талаас сэтгэл гонсойх болзошгүй байна. Шинэ өдрөө нааштай үр дүн гарган хүлээн ав. Энэ өдөр сугар гараг ухарч буцах бололтой. Ийнхүү ухарч буцах нь сугар гариг таны төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцоход хүргэнэ.
Арслан (7/23-8/22)
Амар жимэр өдөр. Арслангууд бие даан шийдвэр гаргах, бусдыг удирдан зохион байгуулах, хувиараа аж ахуй эрхлэх чадвартайгаараа алдартай. Та хувиараа ажил эрхлэх юм уу өөрийн гэсэн бизнестэй болохыг эрмэлзэж байж болох юм. Он дуусахаас өмнө тэр тал дээр эхний алхамуудаа хий. Хайртай хүнээ халамжлах нь таны сайн хийж чаддаг зүйлийн нэг. Яг одоо хамгийн хайртай хүмүүсээ эрхлүүл.
Охин (8/23-9/22)
Ямар ч харилцаанд таатай өдөр. Ямар ч ажил эхлүүлсэн сайн байх болно. Тэдний ажигч, зохион бүтээх ухаан нь эрсдлээс гарахад тус болно. Алдсан холбоогоо буцаад сэргээх бөгөөд энэ нь охиныхоны ажлын түвшинг өргөх болно. Ажилдаа шийдэмгийгээр ор. Тэгвэл та амжилттайгаар дуусгах болно. Үүний үр дүн нь таны зөв шийдвэр болно. Харин ажлын дараа гэр бүлийнхэндээ цаг гарган ярилцаарай. Тэдэнд таны сургааль хэрэгтэй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр аятай тухтай байдлыг бий болго. Өөртөө заавал ч үгүй цаг гарга. Хичнээн уйтгартай байсан ч гэсэн дотоод сэтгэлтэйгээ холбоо тогтоох цөөхөн хормыг өөртөө зарцуул. Энэ нь ирээдүйд хэрэг болно. Санхүүтэй холбоотой санаа зовоосон асуудлууд харилцаанд гарч магадгүй. Бусадтай ажил хэргийн харилцаатай байгаа бол тэд нарын юу бодож байгааг асуух боломжийг хайгаарай. Тэд чамайг уурлуулах айдсыг нууж байж магадгүй бөгөөд сонирхол төсөөлөл тань тэднийг нээлттэй байлгаж ашигтай шийдвэр гаргахад нөлөөлнө. Зээлийн картныхаа зарцуулалтанд хяналт тавих хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Чухал өдөр. Та шинээр худалдаанд гарч буй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүй байгаа ч боломжтой болтол хүлээ. Өглөгч байхыг хилэнцийнхэний зүгээс уриалахаас гадна чөлөөт цагаараа сайн дурын болон хүмүүнлэгийн ажилд гар бие оролцохыг гараг эрхэс сануулж байна. Таны бодож байснаас ч илүү зүйлд оролцох нь сэтгэл догдлуулсан үйл явдлуудаар дүүрэн байх болно.
Нум (11/22-12/21)
Хязгаарлагдмал өдөр. Урт удаан үргэлжлэх ажил бүү оролд. Таны эрч хүчийг барах залхмаар ажил бүү эхлэ. Эрч хүч амьдрах чадвар өнөөдөр сул байна. Та ажил дээрээ байсан ч хол явах, хүмүүстэй уулзах мөрөөдөл таны ихэнх цагийг авна. Залуу нумынхан жолооны шалгалт өгөхдөө сайн төвлөрөх хэрэгтэй. Таны бэлдсэнээс илүү хүнд шалгалт орж ирнэ. Хуулийн дагуу явуулах чухал ажлуудаа долоо хоногийн сүүл хүртэл хойшлуул. Ажлын дарамт хэт ихэдвэл бясалгалын хичээлд сууж оюун ухаанаа амраа.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.