Цагдаагийн ерөнхий газрын 95, Замын цагдаагийн газрын 80 жилийн ойг угтан Замын цагдаагийн албанд ажиллаж байгаа ахлагч бүрэлдэхүүний 3-р зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Замын цагдаагийн албанд ажиллаж байгаа ахлагч бүрэлдэхүүний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, албаны соёл, мэргэжлийн ур чадварыг ахиулах, өнөөгийн байдлаар ахлагч нарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буй юм.
Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ж.Буянбат Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцож, баяр хүргэж, шагнал гардуулав.
Ахлагч нар зөвлөгөөнөөрөө ажлын үр дүнгээ хэлэлцэж, цаашдын ажлын зорилт төлөвлөгөөг тодорхойлж, ахлагч нарын санал хүсэлтийг нэгтгэн удирдлагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулдаг юм байна.
Замын цагдаагийн газрын ахлагч нар зөвлөлдөж байна | ||
Үзсэн: 1810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.