“Төл таван- Эрдэнэ” нэвтрүүлэг бэлтгэсэн Хөвсгөл, Архангай, Булган аймгийн нэрийг сонсоход Монгол нутгийн сор болсон хангайн нэрүүд сонсогдоно. Улаан тайгын зах Баянзүрх суманд яргуй нэг муу нүдэлж, ой мод дөнгөж өнгөө засаж байна. Зуны эхэн сар гарах гэж байхад хүйтэн шуурга тавиад л...
Малчин, мал хоёр бүү хэл малчны сурвалжлага хийсэн бидний гар сайртаж, уруул ам омголтоно. Уул нь малчид маань малаа яаж маллахаа Марксизмаар, төлөө яаж бойжуулахаа төрөөр заалгадаггүй улс. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд малчид малтайгаа зутарч байна. Олон малтай болоод ирэхээр хангай нутагт бэлчээр нь хомсдож, говь талдаа усгүй болчих. Байгалийг ч яалтай билээ.
Хамгийн гомдмоор юм гэвэл таван сайхан эр хониныхоо арьсыг өлөнтэй нь хамт тушаахад 500 төгрөг гэж байгаа. Аргаа барж байна. Малчны хотонд мал үнэгүй шахам. Гэтэл хятад оймсны арай гайгүй нь 2500 төгрөг. Таван эр хонины нэхийгээр нэг хятад оймс авч байна. Ийм тэнэг эдийн засгийн тогтолцоотой улс гүрэн орчлонд байдаг болов уу?
Сүүлийн үед уурагжих гэж малын засаа идэхээр, унаганы зуултыг уухаар дээдсүүд машин машинаараа малчны хот руу давхилдаж байна. Энэ бүхэн тань малаас гарч, тэр малыг тань малчин хүн өсгөж үржүүлдэг юм шүү...
Эр хонины таван нэхий ганц хятад оймстой тэнцэнэ | ||
Үзсэн: 9235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.