Шууд Chart

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нар чууллаа

2013-10-09 09:51:26

Швейцарийн Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейн хүрээнд Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит хуралдаан боллоо. Ээлжит хуралдаанаар шинээр сонгогдсон парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг албан ёсоор танилцуулж 19 орны шинэ томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн ирсэн байна. Хуралдаанд Голландын парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн орны парламентын Тамгын газрын үйл ажиллагааны тухай илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй санал солилцлоо.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нар чууллаа  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй