![](/uploads/201310/news/thumb/06310a9042ff20a6dd1ae19e3561973f_x3.jpg)
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, цементний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох хүмүүстэй уулзсан билээ.
Тэгвэл Эрээнээс 120 гаруй вагон цемент иржээ. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байсан бөгөөд цементийн үнийн тухайд есдүгээр сарын 15-наас өмнө нэг тонныг нь 135 мянгаас 145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол есдүгээр сарын 15-наас хойш тонн нь 200 мянган төгрөгт хүрээд байв.
Албаныхан цементний нийлүүлэлтийг ихэсгэснээр үнийг тодорхой түвшинд барьж чадна хэмээн дүгнэж байгаа юм.
Цементний үнэ буурна | ||
Үзсэн: 1478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.