Шууд Chart

Уйгурууд БНХАУ-аас дүрвэх нь олширсон гэв

2016-05-26 13:26:16

БНХАУ-ын уйгур үндэстний цөөнх гадаад орнуудад дүрвэх нь эрс нэмэгдсэн талаар NHK агентлаг уламжилж байна. Өчигдөр Японы нийслэл Токио хотод "Дэлхийн уйгуруудын хуралдай" байгууллагын тэргүүн Рабия Кадир сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдээлжээ. Хятад улс шашны үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгасан нь уйгурууд олноор дүрвэж байгаагийн гол шалтгаан гэж тэрбээр тайлбарлав.

Си Зиньпин Хятадын дарга болсны дараа Шиньжян-Уйгурын өөртөө засах оронд амьдарч байгаа үндэстний цөөнхийн ард иргэд шашны үйл ажиллагаа явуулах боломж улам хязгаарлагдсан гэж Рабия Кадир мэдэгдлээ. Өнгөрсөн 12 дугаар сард Хятадад хүчин төгөлдөр болсон терроризмын эсрэг хууль энэ явдалд улам нэрмээс болсон гэж тэрбээр үзэж байна.

Энэ хуулийн улмаас Хятадын Засгийн газрын угсаатны цөөнхийг дарангуйлсан бодлогыг эсэргүүцсэнийхээ төлөө баривчлагдаж, террорист нэр авсан уйгур үндэстэн олон байгааг Рабия Кадир мэдээлсэн байна. “Дэлхийн уйгуруудын хуралдай” энэ асуудлыг өнөөдөр эхэлсэн “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа юм.

Шиньжян-Уйгурт төрсөн ч эдүгээ АНУ-д амьдардаг Рабия Кадир өөрөө уйгур үндэстэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарын саятан, уйгурчуудын эрхийн төлөө тэмцэгч улс төрийн идэвхтэн бөгөөд Хятадын Засгийн газар түүнийг Хятад улсыг хагалан бутаргахыг оролдогч эсэргүү гэж үздэг. Мөн Шинжян Уйгурын өөртөө засах орны дээгүүр албан тушаалтан Рабия Кадирыг өрнөдийн эрх баригчдын утсан хүүхэлдэй гэж шүүмжилж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Уйгурууд БНХАУ-аас дүрвэх нь олширсон гэв  
Үзсэн: 3575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ylger [182.160.36.xxx] 2016-05-31 00:08
нөгөө таван үндэстэн ээлжлэн төрөө бариад жаргах яалаа... ТӨВД, МАНЖ, МОНГОЛ, УЙГАР, ХЯТАД
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-05-26 14:56
uigaruudiin zovoo.

Бидэнтэй нэгдээрэй