Шууд Chart

Төлөвлөлт хийгдээгүй газар дур мэдэн бууж байна

2013-10-09 11:03:04

НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор иргэнд өмчлүүлэх 52 газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн хувьд 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны үйлдвэр орчимд иргэдэд газар өмчлүүлнэ. Тухайн байршилд нөхөн сэргээлт хийсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан 2014-2016 онд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган олгох юм. Гэтэл уг газарт зөвшөөрөлгүй, дураараа хашаа барьсан, нэгэнт олгогдох газар гэдэг мэдээлэл авсан иргэд зохион байгуулалтгүй  бууж эхэлсэн зэрэг зөрчил ихээр гарч байна. Иймээс иргэдийг зохих шийдвэр гараагүй, төлөвлөлт хийгдээгүй газарт дур мэдэн суурьшуулахгүй байх,  төрийн өмчийн газрыг хамгаалах зорилгоор дүүргийн Өмч газрын харилцааны албанаас удаа дараа газар чөлөөлөх  шаардах, мэдэгдэх хуудсуудыг өгсөн ч зөрчил арилахгүй байгаа тул дүүргийн Засаг даргын 363 тоот Захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу газар албадан чөлөөлөх ажил эхэлж  явц нь 91 хувьтай байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Төлөвлөлт хийгдээгүй газар дур мэдэн бууж байна  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй