Усан дээгүүр цанаар гулгах спортын нэгэн дээд амжилтыг 1 нас ч хүрээгүй бяцхан тамирчин эвдсэн байна. Одоо дөнгөж 6 сартай Зила Онж гэх охин энэ спортын хамгийн залуу тамирчны дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өнгөрсөн 7 хоногт Зила охин усан дээгүүр цанаар гулгагч хамгийн залуу тамирчин болохын тулд Флоридагийн хиймэл нууранд болсон туршилтад оролцжээ. Охин энэ үеэр 209 метр замд бусдын тусламжгүй бие даан гулгасан байна. Зила хөлд орох болоогүй ч усан дээгүүр ийм сайн гулгаж байгаа нь байгалиас заяасан авьяастайг нь харууллаа гэж хэвлэлүүд өхөөрдөж байна.
Энэ үг ч үнэний ортой байж тун магадгүй. Учир нь охины эцэг эх аль аль нь усан дээгүүр цанаар гулгах спортын мэргэжлийн тамирчид юм. Хиймэл нуур илүү том талбайтай байсан бол охин нь үүнээс ч хол гулгах боломж байсан гэж Зилагийн аав ярьжээ.
Зила 6 сар 27 хоногтой усан дээр гулгаж, дэлхийн энэ спортын хамгийн залуу тамирчны амжилтыг шинэчиллээ. Үүний өмнө 1982 онд Паркс Бонифей хүү 6 сар 29 хоногтойдоо усан дээгүүр цанаар гулгаж, дэлхийн дээд амжилтын эзэн болсон түүхтэй. 34 жилийн турш хадгалагдсан энэ дээд амжилтыг Зила охин ердөө 48 цагийн зөрүүгээр эвдсэн аж. Зила охиныг гялалзсан ирээдүй хүлээж байгаа нь дамжиггүй. Учир нь түүний өмнөх дээд амжилт эзэмшигч Паркс Бонифей 14 настайдаа экстрим спортын мэргэжлийн тэмцээнд ялалт байгуулж, усны гадаргуу дээр үзүүлбэр хийх спортын хэд хэдэн удаагийн аварга болж байсан. Тэрээр мөн энэ спортын компанийн хувь эзэмшигч юм.
Зургаан сартай тамирчин дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ | ||
Үзсэн: 4399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.