БНХАУ 13 дахь 5 жилийн төлөвлөгөөнийхөө хугацаанд буюу 2016-2020 онд багтаан сансрын шинэ хуультай болохоор төлөвлөж байна. Энэ хууль Хятадын сансар судлалын салбар дахь хуулийн цоорхойг нөхөж, салбарын хөгжил эмх цэгцтэй, эрчимтэй явах гол үндэс болно гэж тус улсын эрх баригчид тайлбарлаж байна.
Хятадын Сансар судлалын тухай анхны хуулийг тус улсын Үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн төрийн захиргаа боловсруулах юм байна. Тус хуулийн төслийг энэ оны сүүл гэхэд бүрэн боловсруулж дуусгахаар төлөвлөж байгаа юм. Хуулийн төслийн агуулгыг тодорхойлох судалгаа, шалгалт 2012 оноос эхэлсэн байна. Хятад улсын Сансрын хуулийн тусламжтайгаар тус улсын сансар судлалын салбарын бүх хэлтэс, нэгжүүдийн дүрэм журам, баримт бичгүүд нэгдсэн зохион байгуулалтад орж, дээрх хуулийг дагаж мөрдөх юм байна.
Үүнээс гадна Хятадын сансар судлалын салбарын бодлого илүү нэгдсэн уялдаатай, үр ашигтай болно гэж тус улсын холбогдох албаныхан мэдэгдэж байна. Хятад улсын Засгийн газар мөн 2016 оны 2-р хагаст Сансар судлалын асуудлаар цагаан ном гаргахаар төлөвлөж байгаа юм.
БНХАУ сансрын хуультай болно | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.