Шууд Chart

Бангладеш улсад хүний амь үрэгдсээр байна

2013-10-09 13:05:33

Бангладешийн Газипур хотын оёдлын үйлдвэрт гал гарснаар арав орчим хүн нас баржээ. Тус улсын үйлдвэрүүд ажиллах орчин муутай бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд үйлдвэр нурснаас мянга гаруй хүн дарагдсан. Мөн 2012 оны арваннэгдүгээр сард 112 ажилчин амиа алдаж байсан. Тус улс Европ болон АНУ руу экспортлодог оёмол бүтээгдэхүүнээсээ жилд 20 тэрбум ам.долларын ашиг олдог бөгөөд дөрвөн сая ажилчны ихэнх нь эмэгтэйчүүд байдаг аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бангладеш улсад хүний амь үрэгдсээр байна  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй