Ухаалаг утасны дэлгэцийг илүү нимгэн, авч явахад авсаархан болгох ажил нэг алхмаар урагшиллаа. Нугардаг дэлгэц бүтээсэн талаар хэвлэлүүд шуугиж байсан цаг саяхан бол дэлгэцийн чанарыг алдагдуулалгүйгээр эвхэж, хадгалах технологийг Өмнөд Солонгосын судлаачид нээжээ. Дэлгэцийн тунгалаг резинд электродуудыг тор мэт байдлаар байрлуулснаар дэлгэцийн уян хатан байдлыг нэмэгдүүлсэн байна.
Улмаар энэ технологи бүхий дэлгэцийг цаас шиг нугалж хадгалах, овор хэмжээг нь багасган авч явах боломж нээгджээ. Энэ технологийн хамгийн гол давуу тал нь дэлгэцийн нугалах үед дүрс гаргах чанар нь огт муудахгүй, эргүүлэн дэлгэхэд зураас сэв үүсгэхгүй гэдэгт оршиж буй юм байна. Ингэснээр том дэлгэцийг жижиг орон зайд багтаах, халаасанд багтахуйц атлаа өргөн дэлгэцтэй гар утас бүтээх санаа бодит амьдралд биеллээ олоход тун ойртлоо.
Том хэмжээтэй дэлгэцүүдэд хар цэг үүсч, дүрсний чанар алдагдах тохиолдол бий. Харин сая нээгдсэн уян дэлгэцийн технологийг ашиглан жижиг дэлгэцүүдийг холбож, хар цэггүй, өндөр дүрс ялгарал бүхий том дэлгэц бүтээх боломжтойг шинжээчид онцолсон. Мөн энэ уян дэлгэцийн технологийг бугуйн цаг, зүүдэг ухаалаг хэрэгслийн загвар шийдлийг илүү оновчтой, хэрэглэхэд эвтэйхэн болгох нэг гарц гэж мэргэжилтнүүд үнэлж байна.
Эвхэх боломжтой уян дэлгэц бүтээжээ | ||
Үзсэн: 1493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.