Шууд Chart

“Өндгөвч” төсөл хэрэгжиж эхэллээ

2013-10-09 14:20:38

Дархан сумын мал эмнэлэг үржлийн тасаг золбин нохойн өсөлтийг зогсоох зорилгоор “Өндгөвч” төсөл хэрэгжүүлнэ. Мэргэжилтнүүд ингэхдээ эзэнтэй эм нохдын үржлийн эрхтэн өндгөвчийг нь авч дахин гөлөглөх боломжгүй болгосноор золбин нохдын тоог багасгах боломжтой гэж үзжээ.Төслийн хүрээнд эхлээд эзэнтэй 115 эм нохойг энэ мэс ажилбарт оруулах юм байна.  Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн хөгжлийн сангаас долоон сая төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан мал эмнэлэг хамтарч ажиллаж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Өндгөвч” төсөл хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 1535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2014-01-25 21:32
ene tusul bol mash zuv ta nariig demjij bn . ymar uhaantai arga ve. amitaniig hairlaj bgaa ne mash tom buyn um. buudaj bgaa hvmvvs vzen ydaltaar dvvren bgaa shvv. nvgel buudah bol. amjilt hvsie tusuluu amjilttai yvuulaarai

Бидэнтэй нэгдээрэй