Шууд Chart

Шинэ загварын түлхүүр согтуугаар авто машин жолоодохоос сэргийлнэ

2016-05-31 14:53:31

Ухуулга сурталчилгаа жилээс жилд өсөн нэмэгдэж, торгууль шийтгэлийн хэмжээг хүндрүүлсэн ч согтуугаар авто машин жолоодох хүний тоо буурахгүй хэвээр байна. Тэгвэл яг энэ үеэр Японы компаниуд авто машиныг согтуу жолооч унах боломжийг хаах шинэ технологи боловсруулж эхэлжээ.

Тус улсын Хитачи цахилгаан барааны компани авто машин үйлдвэрлэгч Хонда компанитай хамтран авто машины түлхүүрийг тусгай мэдрэгчтэй болгосон байна. Жолооч авто машинаа асаахын тулд түлхүүр рүү 3 секундын хугацаанд үлээх ёстой. Хэрэв энэ үеэр жолоочийн амьсгаанд согтууруулах ундааны агууламж илэрвэл түлхүүрээр авто машиныг асаах боломжгүй болдог байна.

Согтуу жолооч нартай тэмцэх хамгийн сүүлийн үеийн энэ санаачилга амжилт олно гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байгаа юм. Ухаалаг утас хүний амьдралын салшгүй хэрэглээ болсныг харгалзан согтууруулах ундаа мэдрэгчийг ухаалаг утастай хослуулах боломжийг ч инженерүүд судалж байна.

Хэрэв мэдрэгчийн үзүүлэлт таныг согтож байгааг дохиолбол ухаалаг утасны холбогдох аппликешн “Согтууруулах ундаагаа түр азна”, “Ус уу” гэх зэрэг сануулга өгдөг байна. Түүнчлэн хэдий хугацааны дараа хэрэглэгч бүрэн эрүүлжих боломжтойг ухаалаг утас тооцоолон мэдээлнэ. Энэ мэт согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоох төхөөрөмжийн эрэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа.

Иймээс бусад салбарын, тэр дундаа цахилгаан бараа, бүр авто машин үйлдвэрлэгчид ч энэ шинэ бүтээгдэхүүний талбарт өрсөлдөж эхэлсэн гэдгийг шинжээчид онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Шинэ загварын түлхүүр согтуугаар авто машин жолоодохоос сэргийлнэ  
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.216.xxx] 2016-05-31 17:08
ЗӨВ ШҮҮ
tegeed haanaas avhiin [43.228.130.xxx] 2016-05-31 16:21
haanaas avhiin
хаха [103.10.21.xxx] 2016-05-31 19:34
Японоос юм биш үү...
tegeed haanaas avhiin [43.228.130.xxx] 2016-05-31 16:21
tegeed haanaas avhiin

Бидэнтэй нэгдээрэй