Шууд Chart

Хориотой хот хүүхдийн баяраар...

2016-06-01 12:31:55

Манай урд хөрш Хятад улсад 1931 оноос эхлэн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүүхдийн баяр болгон тэмдэглэж байжээ. Харин БНХАУ үүсгэн байгуулагдсаны дараа тус улс Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны санаачлагыг анхлан дэмжигчдийн нэг болж, 1950 оноос эхлэн зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр Хонконг, Тайваньд өнөөг хүртэл дөрөвдүгээр сарын 4-нд хүүхдийн баярыг тэмдэглэх уламжлал хадгалагдаж үлджээ. Хятадын дунд сургуулиуд 1950 оноос эхлэн хүүхдийн баяраар хагас амардаг болсон. Улмаар 1956 оноос дунд сургуулиудыг зургаадугаар сарын 1-нд бүрэн амраахаар шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Бээжин хотын төвд орших Хориотой хот

Хятадын сургуулиуд хүүхдийн баяраар тоглолт үзүүлбэрүүд, хээрийн аялал, үнэ төлбөргүй кино наадам зэрэг хөгжөөнт арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтсон байна. Түүнчлэн тус улсын төрийн албан хаагчдын 14 хүртэлх насны хүүхдүүдэд улсаас бэлэг өгдөг юм байна. Хүүхдийн баяраар төрийн албан хаагчид хагас амарч, хүүхэдтэйгээ баяраа тэмдэглэх боломж олддог.

Үүнээс гадна Хятадын залуу пионерт элсэх болон пионерийн байгууллагатай холбогдсон бусад ёслолын үйл ажиллагаа ихэвчлэн зургаадугаар сарын 1-ний энэ өдөр зохион байгуулагддаг юм. Бас нэг сонирхолтой баримт дуулгахад өнөөдөр 14-өөс доош насны хүүхэд Хятадын Бээжин хотын ордон музей буюу Хориотой хотод үнэ төлбөргүй зочлох боломжтой. Үүнээс гадна олон нийтийн үзвэр үйлчилгээний дийлэнх газар Хүүхдийн баяраар багачуудад үнэгүй үйлчилдэг байна. Хятадын төрийн мэдлийн төв телевиз буюу Си-Си-Ти-Ви хүүхдэд зориулсан гала тоглолтоо өнөө орой толилуулна. Энэ оны Гала тоглолт хүүхдүүдэд сургамж хайрлах “Сайн, зорилготой, бүтээлч, жаргалтай хүүхэд байх нь” гэсэн сэдвийн дор 4 бүлэгт зохиомжоос бүрдэх юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хориотой хот хүүхдийн баяраар...  
Үзсэн: 4380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй